түүхэн баримтууд
Байлдааны туг далбаа нь цэрэг, дайчдын эр зоригийг бадраах, сэтгэл санааг хөөргөх зориулалттай сэтгэл зүйн хүчирхэг хэрэгсэл болно.
Хүний сэтгэлийн үйлдэл эзэн биегүй тусагдахууныг монголчууд “сүү”, “сүүмгэр” гэх мэт үгийн адил “сү” язгуураас үүдэлтэй “сүнс”, “сүлд” зэрэг үгээр илэрхийлдэг. Туг хэмээх үгийн гарлыг судлаачид бүрэн санал нэгтэйгээр “туг үс” хэмээх хоршоо үгнээс үүдэлтэй болохыг тэмдэглэдэг. Ялангуяа цагаан, хар адууны дэл сүүлний туг үсээр хийдэг байсан учраас “туг” хэмээх нэр үг бий болсон хэмээн үздэг. Явцын дунд энэхүү “туг” маань “сүлд” хэмээх үгтэй хоршин хэрэглэгдэж байгаад мөн л цэрэг дайчдынхаа “цөс хөөргөх” зориулалттай бий болсон морин дэл дээр намируулан, далбагануулан авч явдаг “далбаа” хэмээх ижил зориулалттай хэрэгслийг заах болж, утга шилжжээ. Монгол сурвалжид тугийн зэрэгцээ далбаа, дарцаг мандуулж байсан тухай мэдээ байхгүй учраас чухам хэзээнээс туг нь далбааны адил утгатай болсныг тодруулах боломж хомс байна. Магадгүй талын нүүдэлч дайчид урт үс, хөхөл намируулан давхилддаг байснаас бөс, илэг зэрэг зөөлөн эд дээр тусгай бэлгэдэл дүрсэлсэн дарцаг, далбаа бий болсон байх магадлалтай.
оршил
Хөхөлт тугийн үүслийн талаар судлаачид хүрэл зэвсгийн үед холбогдуулдаг аж.
Хүрэл зэвсгийн үед холбогдох хадны зурагт гөхөлт туг барьсан бололтой дүрслэл тун ховор боловч хэд хэд бүртгэгджээ.
Энэхүү хадны зурагт морьтой хүн урт иштэй, гурван багц салаа бүхий сүлдтэй төстэй зүйл барьснаар дүрсэлсэн байх бөгөөд эрдэмтэн Д. Цэвээндорж тэргүүтэй судлаачид анх 2000 онд нээн илрүүлсэн.
сүлд үүслийн талаархи айлдвар
/Онгодын айлдвар/
Аливаа амьтан өөрийн газар нутгаа тэмдэглэж нөөцийн хүрээг сахин манаж байдаг. Чоно өөрийн шинхэгээр газар нутгийн авлагааны бүс нутгийг тэмдэглэдэгтэй адилхан хүмүүний хувьд авласан авынхаа сэг зэм, арьс үс, зүлдээр тэмдэг үлдээдэг байснаас туг сүлдний эх үүссэн гэж үздэг. Энтээс сүлдийг гэрээ манах, анд явахад чиг тодорхой болгох сэдлээр хөгжүүлсээр төмөртийн үетээс сүлдэлж эхэлж байгаа юм.
Эрс дайчид жаданд байх авын олз, атаа таван тэнгэрийн бэлэгдлээ сүлд болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл олон иртэний эвцэл арслан зааны авд очих үеээс сүлдэлж эхэлж байгаа. Удгадаас бараг 4000 жилийн дараагаас үүссэн.
Арсланзаантад иртэний иртэнгүүд эвцэж, хүчтэний хүчтэнгүүд нийцэж олон бүл сүрэгтнүүд авцалдаж байж ан хийдэг. Тиймээс сүлд бол ангийн соёлоос эхтэй. Тийм айхтрыг олзолж ухаан санааг жаданд буулгатал хүмүүн ихээ уртыг туулсан. Арсланзаан, сэлмэн соёотоос айдаг цаг зөндөө урт. Тэрний бяр чадалд өөрийгөө сорино гэдэг асар их эв. Ийм л хүч оюун ухааныг шүүрлээр шүтэлцүүлэх соёл эхэлдэг.
Арслан заантын аваас гэрийн соёл, хучлаганы соёл эхтэй. Тиймээс сүлдэлж байж хүрэхгүй бол сүрэг гэдгээр арсланзааныг дийлдэггүй юм. Хүн тийм ч олуул сүрэглэдэггүй. Сайндаа л тавиулаа сүрэглэнэ. Гэтэл арслан заант дээр дор хаяж хоёр сүрэг нийлж байж авлагаанд хүрдэг. Тиймээс хоёр отгийн тэргүүн эв 39
нийцэхийн билэгдэлд сүлд үүсч байгаа юм.
Иртэн иртэн хүчтэн хүчтэн эвлэхийн төлөө анх сүлдэлж байв. Дайтаж тулалдаж мөргөлдөхийн төлөө биш, энэ арсланзаантан Монголтон Түмэнтэн Сууринтан байхаас өмнөх учиг учраас сүлд агсаж дайнд гардаг нь хүчтэн хүчтэний эвлэрэл хүсэж төрт улсын нэгдлийг ерөөх билэгтээр оршиж байгаа юм. Түүнээс хүн сүрэг тийм ч эвтэй байгаагүй. Иймээс бүлтэнг дүүргээгүй бол хүчтэнд тоологдохгүй, хүчтэнд тоологдохгүй бол сүлдлэхгүй юм..
Эрт түүх нь ийм л юм.
Сүлдэнд
Эвээс гадна утга үгүй
Нийцлээс гадна сүрдүүлэг үгүй.
Авлаад ирсэн арсланзаантаар хүнс хийх нь хэдийтэй их эрчүүдийн мөргөлөөн хэдийтэй их эрчсийн зодоон болж байж эвлэлд хүрч байсныг бид мэдэхгүй.
Хүчтэн хүчтэн, алагтан алагтан, амь алагтан бултаар нийцье гэж хар сүлдээ сацаж, нийцэлд эс орсоныг цусаар тахиж нийцвэл цагаан сүлдээр тамгатад охин бэрээ солилцож худ ургийн холбоогоор хүмүүн заяагаа ивээж эхэлсэн юм. Энтээс аравтын төр анх үүсч байна.
Нэг хар сүлд нэг ханлигтанг илэрхийлдэг бол төрт болохын тулд арван ханлигтан нийлэв. Өөрөөр хэлбэл тус тусын мөрөөр, тус тусын явдалаар ханлигтан ханлигтан байхад арван ханлиг нийлэхэд төр болно хэмээн тунхаглаж арван сүлдэтний ёс үүсч байгаа юм. Учир нь эвийг арван хуруугаар олохын явдалтай тул заавал нэг нь толгойлоё заавал нэг нь сүүлдэе гэх соёл устаж эн тэнцүүдээ удирдах сэцдийн тойрог үүсэх цагаас тоон бэлэгдэл орж ирсэн юм. Нийцэхийн тулд ёс гаргая онцлогоо тодлоё ялгаагаа хүндэлье.
Ингээд төртөд хэдэн соёлтод хэдэн ястан хэдэн үндэстэн байх нь хамаагүй хоёр гар дүүртэл, хохимой толгой өргөж байгаа юм. Харин хүслийг ангилах нь хожуу. Сүлдээс хожуу. Аливаа бүл соёлжино гэдэг нь сүлдлэх ёс юм. Дээд хүчний соёл буюу эс маргахуйн соёл ямарч бүлийн эв нэгдэлд хэрэгтэй байдаг. Энэ дээр нүүдэлчин түмний соёлын оргил дээд хэм хураагч нь сүлд юм. Энэ нь маш ерөнхий утгатай хэт нарийн утга ерөөсөө байхгүй учраас ард түмэн шашин бурхан шиг шүтэж чадаж байгаа юм.
Нийцлийн хэм хэмжигдэхүүнд хамгийн түрүүнд бусдыг бодож өөрийгөө хоригло. Анзаарахуйн орон зайнд өөрийгөө шүүн тунгаа гэдэг утгаар хориглохуйн сүлд хамгийн түрүүнд босч цаашид үргэлжлэн дэлгэрдэг ёстой.
2023 September
monday fun
The team plays games with their fans and random people on internet. No rules, no judgement - well, kind of. Come and have some fun.
august 31st
Tanya VS. Benjamin
Tanya challenges Benjamin to a duel to solve once and for all which one of them has a better aim. Who will win?
August 24th
testing out mods
The internet is full of the most random mods you can imagine. The team tests them out and lose some faith in the sanity of humanity.
august 17th
Not enough?
Are you a gaming addict? You can see the archive of our previous stream on our Twitch channel or join in the fun LIVE every Monday at 6pm.